Нийтэлсэн: 2017 он 07 сар 20. 10 цаг 46 минут

2017 оны 7-р сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, адууны ястай махны үнэ 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 3.1 хувиар буурсан байна.   Өмнөх 7 хоногтой харьцуулахад адууны ястай махны үнэ 1.0 хувиар буурч, хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувиар өссөн байна. 2017 оны 7-р сарын 19-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6560 төгрөг, үхрийн /ястай/ мах 7800 төгрөг, үхрийн цул мах 9130 төгрөг, адууны /ястай/  мах 5175 төгрөг, ямааны /ястай/  мах 4770 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 7-р сарын 19-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.0 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.0 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.9 хувиар өсч, савласан дээдийн дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 19-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.9 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 19-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 71.2 хувь, луувангийн үнэ 55.4 хувь, байцааны үнэ 5.1 хувь, хүрэн манжингийн үнэ 5.7 хувиар өсч, сонгины үнэ 2.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 71.2 хувь, луувангийн үнэ 55.2 хувь, байцааны үнэ 5.1 хувь, хүрэн манжингийн үнэ 10.0 хувиар өсч, сонгины үнэ 2.7 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 19-ний байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 4.5 хувь, задгай сүүний үнэ 22.3 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, задгай 16.7 хувиар сүүний үнэ буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 4.8 хувиар буурсан байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.5 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 7-р сарын 19




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :