Нийтэлсэн: 2017 он 07 сар 28. 10 цаг 50 минут

2017 оны 7-р сарын 26-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 26-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 4.4 хувь, адууны ястай махны үнэ 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 3.1 хувиар буурсан байна.     Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.4 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 2.5 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 7-р сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6650 төгрөг, үхрийн /ястай/ мах 7800 төгрөг, үхрийн цул мах 8900 төгрөг, адууны /ястай/  мах 5175 төгрөг, ямааны /ястай/  мах 4770 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 7-р сарын 26-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 1.6 хувь, савласан дээд гурилын үнэ 4.9 хувь, задгай 1-р зэргийн гурил 8.2 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 1.6 хувь, савласан дээд гурилын үнэ 2.8 хувь, задгай 1-р зэргийн гурил 7.1 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 4.9 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 26-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 26-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 86.4 хувь, луувангийн үнэ 54.2 хувь, байцааны үнэ 18.6 хувь, хүрэн манжингийн үнэ 4.7 хувиар өсч, сонгины үнэ 1.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 8.8 хувь, байцааны үнэ 12.9 хувь, сонгины үнэ 1.7 хувиар өсч, луувангийн үнэ 0.8 хувь, хүрэн манжингийн үнэ 1.0 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 7-р сарын 26-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь, задгай сүүний үнэ 22.3 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.7 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 7.9 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.3 хувиар буурсан байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхоос 1.4 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 7-р сарын 26




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :