Нийтэлсэн: 2017 он 08 сар 04. 10 цаг 13 минут

2017 оны 8-р сарын 02-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 02-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.7 хувь, үхрийн ястай махны үнэ 4.0 хувь, үхрийн цул махны үнэ 6.0 хувиар буурч, адууны ястай махны үнэ 5.0 хувиар өсч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.8 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ 4.9 хувь, ямааны ястай махны үнэ 1.5 хувиар буурч, адууны ястай махны үнэ 5.3 хувиар өссөн байна. 2017 оны 8-р сарын 02-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6265 төгрөг, үхрийн /ястай/ мах 7420 төгрөг, үхрийн цул мах 8460 төгрөг, адууны /ястай/  мах 5450 төгрөг, ямааны /ястай/  мах 4700 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 8-р сарын 02-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувь, савласан дээд гурилын үнэ 5.7 хувь, задгай 1-р зэргийн гурил 5.0 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 3.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.3 хувь, савласан дээд гурилын үнэ 3.1 хувиар өсч, задгай 1-р зэргийн болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 02-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.7 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 02-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 30.1 хувь, луувангийн үнэ 80.4 хувь, байцааны үнэ 9.9 хувь, хүрэн манжингийн үнэ 4.9 хувь, сонгины үнэ 0.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 6.5 хувь, луувангийн үнэ 59.8 хувь, хүрэн манжингийн үнэ 2.4 хувиар өсч,  байцаа болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 02-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.4 хувь, задгай сүүний үнэ 6.3 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.0 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 8-р сарын 02




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :