Нийтэлсэн: 2017 он 08 сар 11. 14 цаг 58 минут

2017 оны 8-р сарын 09-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 09-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.6 хувь, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн цул махны үнэ 3.9 хувь,  ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ 3.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар өсч, адууны ястай махны үнэ 1.8 хувь, ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буурсан байна. 2017 оны 8-р сарын 09-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6470 төгрөг, үхрийн /ястай/ мах 7470 төгрөг, үхрийн цул мах 8645 төгрөг, адууны /ястай/  мах 5350 төгрөг, ямааны /ястай/  мах 4500 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 8-р сарын 09-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 2.0 хувь, савласан дээд гурилын үнэ 5.7 хувь, задгай 1-р зэргийн гурил 5.0 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.6 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.4 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 09-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.1 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 09-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 34.1 хувь, луувангийн үнэ 105.3 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувиар өсч, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 13.8 хувь, байцааны үнэ 0.6 хувиар өсч,  хүрэн манжингийн үнэ 2.8 хувь, сонгины үнэ 2.7 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 09-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.2 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 8.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.3 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.3 хувь, задгай сүүний үнэ 16.0 хувиар өссөн байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

                                                                       

            ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 8-р сарын 09




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :