Нийтэлсэн: 2017 он 08 сар 24. 16 цаг 44 минут

2017 оны 8-р сарын 23-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.4 хувь,  ямааны ястай махны үнэ 5.7 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.4 хувиар буурч, хонь болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 8-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7280 төгрөг, үхрийн цул мах 8425 төгрөг, адууны /ястай/  мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 8-р сарын 23-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил 8.1 хувь, задгай 1-р зэргийн гурил 7.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээд зэргийн гурилын үнэ 0.4 хувь,  задгай 1-р зэргийн гурил 0.9 хувиар буурч, савласан дээдийн дээд болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 23-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 23-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 31.6 хувь, луувангийн үнэ 101.8 хувь, байцааны үнэ 10.6 хувиар өсч, хүрэн манжингийн үнэ 1.9 хувь, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.7 хувь, луувангийн үнэ 1.7 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар буурч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 23-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 7.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 1.0 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүү болон савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.1 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

                                                                       

            

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 8-р сарын 23




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :