Нийтэлсэн: 2017 он 08 сар 29. 17 цаг 18 минут

Үндэсний статистикийн хорооноос Зохистой хөдөлмөр эрхлэлтийн байдлыг илэрхийлэх Хөдөлмөрийн статистикийн холбогдох суурь мэдээллийг бий болгох ажлын хүрээнд аймаг, орон нутгийн түвшинд гарч байгаа үзүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх уулзалт, семинарыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Тус аймагт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Товчооны бүсийн хөдөлмөрийн статистикч Титэ Хабияакарэ, мэргэжилтэн Макико Мацумото нар болон ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах статистикч Э.Гантуяа, шинжээч Д.Анхзаяа, Б.Уламбадрах нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа билээ.

Семинарт Өмнөговь аймгийн статистикийн хэлтэс, ЗДТГ-ын удирдлагууд, төрийн сан, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэлтсийн ажилтнууд болон аймгийн Даланзадгад сумын ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :