Нийтэлсэн: 2017 он 09 сар 05. 13 цаг 26 минут

Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” дэд бүрэлдэхүүн хэсгийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай 2016 оны 7 дугаар сард Хосолмол түншлэлийн гэрээ байгуулж статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Өнөөдөр тус төслийн үр дүнг танилцуулах, дүгнэх хаалтын арга хэмжээ болж байна.

Арга хэмжээнд ХБНГУ-ын статистикийн газрын төлөөлөгчид, БСШУСЯ, Татварын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв болон статистикийн салбарын албан хаагчид оролцож байна.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :