Нийтэлсэн: 2017 он 09 сар 19. 09 цаг 05 минут

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Үндэсний статистикийн хороо нь “Хөдөө аж ахуйн завсарын тооллого- 2017” гийн мэдээллийг Газарзүйн мэдээллийн системтэй холбож, боловсруулан веб тархаалт хийх, Газарзүйн мэдээллийн системийг шинэчилэх, өргөжүүлэх, интерактив газрын зураг боловсруулах, олон хэрэглэгч бүхий хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд /хувь хүн/ мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт Газарзүйн мэдээллийн систем болон Газарзүйн мэдээллийн системийн өргөн мэдлэгтэй, энэ чиглэлээр ажлын туршлагатай байх.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 9 дүгээр сарын 26 –ны өдрийн 17 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 27 -ны өдрийн 11 цаг 00 минутад ирүүлнэ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Засгийн газрын III байр,
Үндэсний статистикийн хороо, III давхарт 313 тоот, утас 329940



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :