Нийтэлсэн: 2017 он 09 сар 09. 11 цаг 03 минут

2017 оны 9-р сарын 06-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувь, адууны ястай махны үнэ 0.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буурч, адуу, ямааны ястай мах өөрчлөлтгүй байна. 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6365 төгрөг, үхрийн /ястай/ мах 7300 төгрөг, үхрийн цул мах 8400 төгрөг, адууны /ястай/  мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад  савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, савласан дээд гурил 0.8 хувь, задгай 1-р зэргийн гурил 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.9 хувь, луувангийн үнэ 1.6 хувь, хүрэн манжингийн үнэ 4.8 хувь, сонгины үнэ 2.3 хувиар буурч, байцааны үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.2 хувь, сонгины үнэ 1.8 хувиар буурч, лууван, байцаа, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 2.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

                                                                       

            

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 9-р сарын 06




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :