Нийтэлсэн: 2017 он 09 сар 13. 17 цаг 29 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс ухаалаг утас, таблетад зориулсан 1212.mn аппликейшн гаргасан. Харин өчигдөр буюу даваа гарагаас 1212.mn Мэдээллийн нэгдсэн санг шинэчилсэн билээ. Үүнтэй холбоотойгоор сонирхолтой статистик, мэдлэгээ шалгая тоглоом зэрэг шинэ цэс суулгаж өгсөн. Тоглоомын ялагчийг сар бүрийн 12-нд тодруулахаар болсон бөгөөд анхны ялагчийг өчигдөр тодрууллаа. Энэ сарын ялагчаар Өвөрхангай аймгийн Э.Өүлэн шалгарсан бөгөөд хотод байгаа түүний эгч Э.Бөртэд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр байгууллагын гарын бэлгийг гардууллаа. 

Та ч бас "Мэдлэгээ шалгая" тоглоомоор тоглож дараа сарын ялагч болох боломжтой.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :