Нийтэлсэн: 2017 он 10 сар 05. 17 цаг 04 минут

2017 оны 10-р сарын 04-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.7 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.8 хувь, үхрийн ястай махны үнэ 3.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонь ястай махны үнэ 3.8 хувь, үхрийн ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 2.4 хувиар буурсан байна. 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5910 төгрөг, үхрийн /ястай/ мах 7000 төгрөг, үхрийн цул мах 8235 төгрөг, адууны /ястай/  мах 5025 төгрөг, ямааны /ястай/ мах 4235 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 21.9 хувь, байцааны үнэ 0.6 хувь, сонгины үнэ 0.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.8 хувь, луувангийн үнэ 20.9 хувь, байцааны үнэ 0.3 хувиар буурч, сонгино болон хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.8 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.8 хувиар буурч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

 

                                                                       

      ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 10-р сарын 04

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :