Нийтэлсэн: 2017 он 10 сар 10. 14 цаг 11 минут

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон-Паскаль Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.

Жон-Паскаль 2017 оноос Монголд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол дахь макро эдийн засгийн дүн шинжилгээ, төлөөллийг боловсруулах болон Монголын эдийн засгийн тойм зэрэг эдийн засгийн төрөл бүрийн судалгааг бэлтгэх ажлыг ахалж байгаа аж.

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын 2016 оны ядуурлын тооцооны үндсэн үр дүнг 10 дугаар сарын 17-нд буюу ядуурлыг бууруулах олон улсын өдрөөр танилцуулна.

Уулзалтын үеэр Жон-Паскаль “Дэлхийн банк Монгол Улсын төсвийн зардлын тойм судалгаа хийж байгаа. Үүний үр дүнгийн тайланг ирэх оны нэгдүгээр сард багтааж гаргах зорилготой ажиллаж байна. Тойм судалгаагаар Эдийн засгийн өсөлт хөгжлийг дүгнэхээс гадна өнөөдөр тулгамдаж буй асуудлаас сонгон авч анализ  хийдэг. Танайхаас гаргаж байгаа мэдээллийг харахад ойлгомжтой ч бидэнд илүү нарийвчилсан мэдээллийн бааз хэрэгтэй. Энэ тал дээр цаашид илүү ойр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн банк танай байгууллагын гол хэрэглэгч. Мөн танайхаас гаргадаг сар бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээнд үндэслэн өөрсдөө мэдээлэл боловсруулдаг. Цаашдаа сар бүр Монголбанк, эдийн засгийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэдтэй хамтран цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд томоохон мэдээллийн бааз, суурь болсон танай байгууллагаас оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :