Нийтэлсэн: 2017 он 10 сар 18. 15 цаг 36 минут

МУИС-ийн ШУ-ны сургуулийн эдийн засгийн тэнхимийн зөвлөх профессор Б.Батмөнх Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад "Монгол Улсад Үндэсний тооцооны системийг нэвтрүүлсэн эхний үе шатууд" илтгэл тавьж сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр “Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа мэдээ, мэдээлэл илүү сайжирч байна. Тухайлбал, өчигдөр “Ядуурлын дүр төрх-2016" судалгааны үр дүнг танилцуул семинарт оролцлоо. Анх удаа аймгийн хэмжээнд тооцсон байна. Мөн олон нийтэд мэдээллээ хүргэх тал дээр анхаарч тоонуудаа инфографикаар харуулж байгаа нь сайшаалтай” гэсэн юм. Илтгэлийн дараа байгууллагын албан хаагчид сонирхсон асуултаа асууж санал бодлоо солилцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :