Нийтэлсэн: 2017 он 10 сар 19. 10 цаг 46 минут

Үндэсний статистикийн хорооноос төв орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан анхан шатны сургалт явуулдаг билээ. Энэ удаа Монгол Улсын 21 аймаг, Авто тээврийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн статистикийн ажилтнуудыг хамруулж байна.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа аймгийн болоод бусад байгууллагын статистик хариуцсан мэргэжилтнүүдийг өөрсдийн сонирхсон асуултаа асууж, ямар төрлийн сургалт, семинар авах санал хүсэлтээ нээлттэй илэрхийлэхийг хүсэж өнөөдрийн сургалтыг нээлээ.

Сургалт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд статистикийн болон төрийн албаны холбогдох хууль журам, статистикийн хэрэглээний програм, эдийн засгийн статистик зэрэг олон сэдвээр мэдээлэл олгох юм.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :