Нийтэлсэн: 2017 он 10 сар 24. 12 цаг 00 минут

СЭДЭВ:       Монгол улсын статистикийн салбарт Газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх нь

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:    ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ХАМРАХ ХҮРЭЭ:       Их, дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж буй оюутнууд

Оролцох бүтээлийн сэдэв:

  • ҮСХ-ноос тархааж буй албан ёсны болон захиргааны статистик мэдээллийг орон зайн мэдээлэлтэй уялдуулах оновчтой шийдэл
  • ҮСХ-ны явуулсан тооллого судалгааны үр дүнг ашигласан орон зайн дүн шинжилгээ
  • Орон зайд суурилсан статистикийн салбарын мэдээллийг оновчтой, хүртээмжтэй хэлбэрээр дүрслэх, хэрэглэгчдэд тархаах

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Үндэсний статистикийн хорооноос тархааж байгаа албан ёсны мэдээллийг ашигласан байх;
  • Манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хот төлөвлөлт, хүн амзүй, төрийн үйлчилгээний ачаалал зэрэг тулгамдсан асуудлаар эконометрик, статистикийн арга зүйн хэрэглээ, загвар болон орон зайн дүн шинжилгээний аргууд, дүрслэлийн оновчтой хэлбэрийг ашигласан байх;
  • Анхдагч мэдээлэлд үнэлгээ, шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт гаргаж, тодорхой санал дэвшүүлсэн байх;
  • Бүтээл урьд нь аливаа уралдаанд тавигдаж байгаагүй буюу нийтлэгдээгүй байх;
  • Бүтээлийн үсгийн өндөр 12, фонт Arial, цаасны хэмжээ А4 байна;
  • Ашигласан аливаа эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг хавсаргаж ирүүлнэ;
  • Бүтээлийг хэвлэмэл болон файлаар ирүүлнэ. Ирүүлсэн бүтээлийг буцаахгүй;
  • Бүтээлийг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх эрхийг зохион байгуулагч тал эдэлнэ;

ШАЛГАРУУЛАЛТ:

Эрдэм шинжилгээний бүтээлийг 2017 оны 11 сарын 10–ны өдрийн 17 цаг хүртэл Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газарт хүлээн авч, уралдааныг дүгнэх комисс шилдэг бүтээлийг шалгаруулна.

Шагнал:

Нэг, хоёр, гуравдугаар байр шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

  • 1-р байр – 1, Өргөмжлөл, 500 000 төгрөг
  • 2-р байр – 1, Өргөмжлөл, 300 000 төгрөг
  • 3-р байр – 1, Өргөмжлөл, 200 000 төгрөг

Хаяг: Засгийн газрын 3-р байр, 207 тоот

Утас: (976-51)-261522, (976-51)-267547, 88998629

E-Mail : censusbureau@nso.mn

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :