Нийтэлсэн: 2017 он 10 сар 24. 18 цаг 33 минут

Үндэсний статистикийн хорооноос УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаныханд "Статистикийн тоон мэдээллийн хэрэглээ" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар статистикийн тоон мэдээллийн хэрэглээ, хэлбэр, төрөл, цахим хуудаснаас хэрхэн мэдээлэл авч ашиглах тухай илтгэж, харилцан санал солилцсон юм.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа "УИХ-ын гишүүд, удирдах албан тушаалтнуудаас илүү намын бүлгүүдийн ажлын албаныхан нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс та бүхнийг статистикийн мэдээллийг хэрхэн авах, ашиглах, ажилтайгаа уялдуулах зэргээр албан ажилдаа өргөнөөр ашиглаасай гэсэн үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна" гэв.

Сургалтад оролцогчид өнгөрсөн мягмар гарагт танилцуулсан "Ядуурлын дүр төрх-2016" судалгаа болон тайлан эмхэтгэлээс мэдээллээ хэрхэн авч ашигладаг талаар саналаа солилцсон юм. Мөн тоон мэдээллээ инфографик, динамикаар харуулж мэдээлэл хүргэх хэлбэрээ нэмэгдүүлж байгаа нь мэдээлэл авахад, ашиглахад хялбар байгааг онцлов.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :