Нийтэлсэн: 2017 он 10 сар 27. 11 цаг 12 минут

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг 2015 онд баталж, улс орнууд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг биелүүлэн ажиллах үүрэг авсан.

Тогтвортой хөгжлийн зорилтын Бүс дундын ажлын хэсгээс 2016 онд нийт 241 шалгуур үзүүлэлтийг гаргаад байсан бол 2017 оны 4 дүгээр сард үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтийг хийж, нийт 244 шалгуур үзүүлэлтийг албан ёсоор тодорхойлоод байна.

Үүнтэй уялдуулан Дэлхийн ТХЗ-ын талаар нийтэд мэдлэг олгох, ҮСХ-ны зүгээс хийгдсэн ажлуудыг танилцуулах,ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийн гарах бэлэн байдалд хийсэн үнэлгээ, тоон мэдээллийг тархаах, хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудаас тоон мэдээллийг цуглуулах, санал солилцох зэрэг зорилгоор ҮСХ-ны албан ёсны цахим сайтад ТХЗ-ын цахим хуудсыг англи, монгол хэл дээр нээлээ.

ТХЗ-ын цахим хуудсанд Үндэсний статистикийн хорооны албан ёсны статистикийн мэдээлэл, яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээллийг хамруулж, ТХЗ-ын шинээр гаргасан 244 шалгуур үзүүлэлтийн гарах бэлэн байдалд хийсэн үнэлгээний дүн, ҮСХ-ны албан ёсны статистикийн мэдээллээс тооцон гарах боломжтой шалгуур үзүүлэлтүүдийн тоон мэдээлэл зэргийг бусад мэдээллийн хамт ҮСХ-ны албан ёсны www.1212.mn цахим хуудсанд байршууллаа.

Та бүхэн http://www.1212.mn/SDG/  линкээр Тогтвортой хөгжлийн зорилтын цахим хуудсаар зочилно уу.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :