Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 17 цаг 42 минут

Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа 1924 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэлтэй билээ. Энэ өдрийг статистикийн өдөр болгон тэмдэглэдэг.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 11-ний өдрийг угтаж Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс дүүргийн 60 дугаар дунд сургуулийн 12-р ангийн гурван бүлгийн нийт 77 хүүхдэд "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа.

Хичээлийн үеэр хэлтсийн дарга О.Гэрэл, мэргэжилтэн Ө.Нямжаргал, Д.Оюунгэрэл нар статистикийн үйл ажиллагааг сурталчилж, статистикийн мэдээллийг хэрхэн, хаанаас авах талаар танилцуулж, статистикийн тоо мэдээллийн талаарх сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :