Нийтэлсэн: 2017 он 11 сар 02. 14 цаг 28 минут

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нийг Монгол Улсын статистикийн өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор аймаг, дүүрэг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийнхэн сурагчдад хичээл зааж байгаа. Өнөөдөр Увс аймгийн статистикийн хэлтсийнхэн Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит "Алтан гадас" одонт, Улсын тэргүүний лаборатори цогцолбор 1-р сургуулийн төгсөх ангийн долоон бүлгийн нийт 238 сурагчдад "Статистикийн боловсрол" олгох нэг цагийн хичээл заалаа. Энэ талаар тус аймгийн статистикийн хэлтсийн дарга П.Тунгалагаас тодруулахад “Бид сурагчдад хичээл заахын хажуугаар санал, асуулга авсан. Сургалтад оролцсон нийт сурагчдын 77.5 хувь нь статистикийн талаар хичээлийн хуваарьт оруулж өгвөл илүү сонирхолтой байна. Бид энэ талаар хичээл заалгамаар байна гэсэн. Мөн сурагчид өөрийн болон ангийнхаа, сургуулийнхаа статистик үзүүлэлтүүдийг танилцуулсан” гэв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :