Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 17 цаг 01 минут

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалтын төвд зохион байгуулагдаж буй "Хөдөлмөрийн зах зээлийн статистик ба шинжилгээ: Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд зохистой хөдөлмөрийг хэмжих нь" сэдэвт сургалт Италийн Турин хотод үргэлжилж байна. Сургалтад Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Ахлах шинжээч Н.Амарбаясгалан, Шинжээч Б.Уламбадрах нар оролцож байгаа билээ.

Тогтвортой хөгжлийн хүрээнд зохистой хөдөлмөрийг хэмжих, олон улсын хөдөлмөрийн статистикчдын XIX бага хурлын шийдвэрийн талаарх танилцуулга болон ажил хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний дутуу ашиглалтыг хэрхэн тооцох, судалгааны зохион байгуулалт, асуулга түүврийн дизайн, ногоон ажлын байр зэрэг олон асуудлын хүрээнд хичээл орж байна. Сонирхуулахад, манай улсын ногоон ажлын байр болон ажиллах хүчний судалгааны дүнг танилцууллаа. Сургалт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аж.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :