Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 16 цаг 52 минут

2017 оны 11-р сарын 08-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 08-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.5 хувь, үхрийн ястай махны үнэ 2.4 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувь, ямааны ястай махны үнэ 8.9 хувь, адууны ястай махны үнэ 1.9 хувиар буурсан байна.  Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувиар буурсан бол үхрийн цул мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 11-р сарын 08-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5445 төгрөг, үхрийн /ястай/ мах 6780 төгрөг, үхрийн цул мах 8225 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3765 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 11-р сарын 08-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 08-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 08-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 13.9 хувь, луувангийн үнэ 19.3 хувь, байцааны үнэ 7.7 хувь, сонгины үнэ 1.8 хувь, хүрэн манжингийн үнэ 6.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 08-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 4.5 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өссөн бол савласан /1 литрийн/ сүүний үнэ болон задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөг, ургамлын тос, цөцгийн тосны үнэ  өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

   ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 11-р сарын 08




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :