Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 19 цаг 49 минут

Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй тоон мэдээллийг олон нийтэд, ард иргэдэд хүргэдэг гол төлөөлөл нь хэвлэл мэдээллийнхэн. Үүнтэй холбоотойгоор ҮСХ-ноос сэтгүүлчдэд статистикийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор жил бүр сургалт зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтаар Хүн ам, нийгмийн болоод эдийн засгийн статистикийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох арга зүй,  статистикийн мэдээллийн үйлчилгээний төрөл, хэлбэр, цахим хуудаснаас мэдээлэл олж авах, ашиглах зэрэг олон сэдвээр илтгэл тавилаа. Мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, олон нийтэд мэдээллээ хэрхэн хүргэх талаар санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтарч ажиллах, тоон мэдээллийг олон нийтэд энгийн, ойлгомжтой, шуурхай хүргэхдээ юунд анхаарах зэрэг олон сэдвийг хөндсөн юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :