Нийтэлсэн: 2017 он 11 сар 16. 18 цаг 37 минут

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа ноён Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2 талын хамтын ажиллагааны талаар болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сан 1991 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Үндэсний статистикийн хороотой хамтран улсын хэмжээний томоохон судалгааг хэд хэдэн удаа хийсэн билээ.

Алекс Хайкенс 2017-2021 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөр нь хүүхдүүдийн аж байдлыг дээшлүүлж, улмаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг үнэлэхэд шаардлагатай тоо мэдээллийг гаргах, сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн, цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд үүний нэг хэсэг болгон “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г 2018 онд зохион байгуулахад хамтран ажиллана гэдгээ бататгалаа. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :