Нийтэлсэн: 2017 он 11 сар 16. 18 цаг 45 минут

Үндэсний статистикийн хороо нь жил, улирал, сар, 7 хоногийн давтамжтайгаар улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.

Эдгээр тоон үзүүлэлтээ нээлттэй мэдээлэл /Open data/ хэлбэрт шилжүүлж дэвшилтэт технологи ашиглан хэрэглэгчдэд энгийн, хялбар, ойлгомжтой байдлаар хүргэж байна. Нээлттэй мэдээлэл /Open data/ нь олон нийт хандахад хялбар, үнэ төлбөргүй, дахин ашиглах, машин унших боломжтой мэдээллийг хэлдэг. Үүнтэй уялдуулан нээлттэй мэдээллийн /Open data/ шинэ хувилбараа гарган та бүхэнд хүргэж байна.

Шинэ хувилбар нь салбарын болон үзүүлэлтийн жагсаалт, ашигласан ангилал кодын жагсаалт, тухайн үзүүлэлтийн хэмжих нэгж, хамгийн сүүлд өөрчлөгдсөн хугацаа зэрэг бүх үзүүлэлтийг JSON хэлбэртэйгээр харах боломжтой юм.

Статистикийн нээлттэй мэдээллийг /Open data/ ашигласнаар нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг цаг алдалгүй авч, үүн дээр суурилсан салбар, дэд бүтцийн дата анализ, шинжилгээг хийж шинэ санаа, шинэ бүтээгдэхүүнийг гарган авах боломжтой.

Та бүхэн http://opendata.1212.mn холбоосоор нээлттэй мэдээллийн /Open data/ цахим хуудсаар зочилно уу.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :