Нийтэлсэн: 2017 он 11 сар 21. 13 цаг 49 минут

Статистикийн төв орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан дунд түвшний I шатны сургалт эхэллээ.

Сургалтыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нээсэн бөгөөд “Манай байгууллага мэдээллийн чанараа сайжруулахын тулд олон нийт рүү чиглэсэн сургалт, семинар зохион байгуулахаас гадна дотооддоо боловсон хүчин, ажилтан, албан хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлж, дэмжин ажиллах ёстой. Энэ онд цөөнгүй сургалт, семинар зохион байгуулсны нэг нь өнөөдрийн сургалт.  Эдгээр сургалтын үр дүн мэдээллийн чанарт эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалтад Үндэсний статистикийн хороо болон нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас оролцож байна. Мөн статистикийн онолоос эхлээд түүврийн арга зүй, эдийн засгийн статистик, дунд түвшний эконометрик, үндэсний тооцооны систем зэрэг олон сэдвээр илтгэл тавих юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :