Нийтэлсэн: 2017 он 11 сар 30. 14 цаг 23 минут

Дунд түвшний I шатны сургалт өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн бөгөөд найман хоног үргэлжилж Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг оролцогчдод сертификат гардууллаа. Сургалтад Үндэсний статистикийн хороо болон нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас оролцож байна. Мөн статистикийн онолоос эхлээд түүврийн арга зүй, эдийн засгийн статистик, дунд түвшний эконометрик, үндэсний тооцооны систем зэрэг олон сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн онолын хажуугаар статистикийн мэдээлэл цуглуулж, боловсруулах програм дээр ажиллах практик хичээл хослуулан явуулсан билээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :