Нийтэлсэн: 2017 он 12 сар 07. 11 цаг 43 минут

Үндэсний статистикийн хорооны Даргын зөвлөлийн хурлаар “Эрүүл мэндийн салбарын статистикийн мэдээллийн маягт, нөхөх зааврыг шинэчлэн мөрдөж зөвшөөрүүлэх талаар хэлэлцлээ. Энэхүү маягт, нөхөх зааварт Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Инчеоны стратегийн үзүүлэлтүүдийг нэмж тусгаснаараа онцлогтой болсон. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2016-2017 онд Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг шинэчлэн  баталсан бөгөөд эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн 43 маягт, захиргааны 5 маягт, зааврыг зөвшөөрч, албан ёсны 5 маягтыг баталлаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :