Нийтэлсэн: 2017 он 12 сар 07. 16 цаг 21 минут

2017 оны 12-р сарын 6-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 6-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.1 хувь, үхрийн ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.8 хувь, ямааны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар буурсан бол ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 12-р сарын 6-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5210 төгрөг, үхрийн /ястай/ мах 6540 төгрөг, үхрийн цул мах 8015 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3765 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 12-р сарын 6-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 6-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 6-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.3 хувь, байцааны үнэ 0.6 хувиар буурсан бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 6-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.6 хувь, задгай сүүний үнэ 3.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 3.6 хувиар өссөн бол савласан /1 литрийн/  сүүний үнэ болон “Элекстер” /0.5 литрийн/  сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөг, ургамлын тос, цөцгийн тосны үнэ  өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

 ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 12-р сарын 06




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :