Нийтэлсэн: 2017 он 12 сар 08. 18 цаг 53 минут

Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойд зориулж “Монгол Улсын статистикийн салбарт Газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Амжилттай оролцсон оюутнуудад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн тэргүүн байрт ХААИС -ийн Газар зохион байгуулалтын ангийн оюутан М.Норжмаа “Статистикийн мэдээлэл ашиглан Тохиромжтой байдлын үнэлгээ болон таарцын судалгаа хийх, Зудын эрсдэлийг тооцоолох боломж” бүтээлээр шалгарч 500 мянган төгрөгөөр, дэд байрт МУИС-ын ШУС-ийн Газарзүйн ангийн магистрант Г.Цогтдэлгэр “Монгол Улсын гэмт хэргийн орон зайн шинжилгээний асуудал” бүтээлээр шалгарч 300 мянган төгрөгөөр, гутгаар байрт ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн V дамжааны оюутан П.Дэнсмаа “Хүн амын өсөлтийн статистик мэдээллийн санг Улаанбаатар хотын тэлэлттэй уялдуулах нь” бүтээлээр шалгарч 200 мянган төгрөгөөр шагнууллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :