Нийтэлсэн: 2017 он 12 сар 19. 18 цаг 22 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Тогтвортой хөгжлийн зорилтын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг гаргах, тайлагнах, хяналт хийх үндэсний статистикийн чадавхыг сайжруулах үндсэн чиглэлээр ажиллаж байна. Уг ажлын хүрээнд  хөдөлмөрийн статистикийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааны түүврийн дизайныг шинэчлэх ажлыг Олон улсын зөвлөх Эрниел Барриостой хамтран ажиллаж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооны ажилтнуудад зориулсан “Түүврийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь Хөдөлмөрийн зах зээлийн статистикийн үзүүлэлтийг тооцоход шаардлагатай түүврийн арга зүй, тэр дундаа ротациональ түүврийн дизайн боловсруулах, үр дүнгийн тооцоолол хийх чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар Үндэсний статистикийн хорооны арга зүйн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Сургалтаар түүврийн онол арга зүйгээс гадна түүврийн сонголт хийх процедурын хүрээнд R програм хангамжийн хэрэглээ зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцах юм. Сургалт маргааш үргэлжилнэ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :