Нийтэлсэн: 2017 он 12 сар 20. 17 цаг 37 минут

"Хүүхэд, насанд хүрэгчдийн хөгжлийн бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь 5 жил тутам зохион байгуулагддаг.

Ээлжит судалгаа нь 2018 онд зохион байгуулагдах юм. Судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, хамгаалал болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ бэлгийн зан үйл, архи тамхи болон технологийн хэрэглээ, мөн өрхийн орон сууц, цахилгаан эрчим хүч гэх мэт өргөн хүрээний асуудлыг тодорхойлдог.

Мөн судалгааны үр дүнг улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд болон олон улсын төсөл хөтөлбөрийн суурь мэдээлэл, үнэлгээнд өргөнөөр ашигладаг ач холбогдолтой.

Ээлжит судалгаа ирэх онд зохион байгуулагдахтай холбоотойгоор судалгааны асуулгыг боловсруулах ажлын хүрээнд хамаарах бүх салбарын ажилтнуудын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүүхэд, насанд хүрэгчдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төв, Хүний эрхийн үндэсний комисс, ЭМНДЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо ТББ, ЖАЙКА, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг оролцоог хангалаа.

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :