Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 13 цаг 54 минут

2017 оны 12-р сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиах буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 20-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.4 хувь, үхрийн ястай махны үнэ 3.5 хувь, үхрийн цул махны үнэ 2.8 хувь, ямааны ястай махны үнэ 8.3 хувиар буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувь, ямааны ястай махын үнэ 2.0 хувиар тус бүр буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 12-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5090 төгрөг, үхрийн /ястай/ мах 6475 төгрөг, үхрийн цул мах 7935 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3465 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 12-р сарын 20-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 20-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 20-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.7 хувь, Хүрэн манжин болон луувангийн үнэ 1.2 хувь,  байцааны үнэ 0.6 хувь буурсан сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 12-р сарын 20-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.6 хувь, задгай сүүний үнэ 2.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.5 хувь, цөцгийн тосны үнэ 1.8 хувиар өссөн бол өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

        

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 12-р сарын 20




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :