Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 19 цаг 42 минут

Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн статистикийн аргачлалын талаар үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудад зориулсан хоёр өдрийн сургалт ҮСХ-ны сургалтын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
Сургалтад MҮЭХ-ны НЭЗА, харьяа байгууллага болон мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбооны холбогдох ажилтнууд оролцож байна.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Дундаж цалингаас эхлээд статистикийн мэдээллийг хэрхэн тооцож гаргадаг, ямар учраас ингэж гарч байгаа зэрэг мэдээллийг нийгэмд зөв ойлгуулах, энэ тоог зөв ашиглуулахын тулд та бүхэнд өчигдөр, өнөөдөр хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Цаашдаа ч мөн адил хамтран ажиллаж иргэд, олон нийтийн статистик мэдээллийн тухай ойлголт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа явуулах болно” гэв. Энэ үеэр сургалтад оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Сургалтаар Статистикийн үндсэн ойлголт, хөдөлмөр, цалин, хөдөлмөрийн бүтээмж, ДНБ-ий хэрэглээ, хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын статистик үзүүлэлтүүдийн ойлголт, аргачлал болон регрессийн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, MS Excel програмд Pivot table байгуулах, SPSS програмаар судалгааны мэдээллийн санг үүсгэх гэх мэт сэдвүүдээр хичээл зааж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :