Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 19 цаг 46 минут

“Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд салбар дундын оролцоог хангах нь” сэдэвт спортын нэгдсэн форум өнөөдөр боллоо. Форумд БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллага оролцож, байгууллага бүрийн төлөөлөл хариуцсан чиглэлээр илтгэл тавилаа.

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Статистикийн хөгжлийн бодлого, төлөвлөлт” сэдвээр илтгэсэн юм. Энэ онд Монгол Улсын хэмжээнд анх удаа Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллого явуулж байгаа билээ. Тодруулбал, дээрх тооллого 11 дүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 30-н хүртэл үргэлжлэх юм. Тооллогын үр дүнг ирэх онд танилцуулах бөгөөд манай улсад ямар төрлийн спортоор хичээллэдэг хэчнээн тамирчин байгааг хүйсээр, нутаг дэвсгэрээр нь гаргах зэрэг олон төрлийн үзүүлэлт гарах юм. Энэ мэт өнөөдрийн форумаар биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд, ямар асуудал тулгарч байгаа, юунд анхаарах, цаашдаа холбогдох байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах зэрэг олон асуудлын талаар илтгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 
БСШУСЯ-наас энэ онд 10 төсөл шалгаруулсны дөрөв нь биеийн тамирынх байсан байна. Ирэх онд ч нийтийн биеийн тамир, дасгал, хөдөлгөөнд анхаарч ажиллахыг дурдаж байв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :