Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 19 цаг 52 минут

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны асуулга боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлгийг "Өрхийн эрчим хүчний хэрэглээ” сэдвээр өчигдөр зохион байгууллаа.
Өрхийн эрчим хүчний хэрэглээтэй холбоотой асуулгыг боловсруулснаар өрхийн хоол хүнсээ болгохдоо, халаалт болон гэрэлтүүлэгтээ хэрэглэж буй түлш, технологийн талаарх мэдээллийг цуглуулж хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй агаарын бохирдлыг багасгах бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хянахад шаардлагатай үзүүлэлтийг бий болгох юм.
Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Үндэсний хөгжлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Эдийн засгийн хүрээлэн, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :