Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 19 цаг 55 минут

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны асуулга боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлгийг "Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдвээр өнөөдөр зохион байгууллаа.

Судалгаагаар нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой 15-49 насны эмэгтэйчүүдийн төрөлтийн түүх, жирэмсний хяналт, төрөх үеийн эрүүл мэндийн үйлчилгээ, төрсний дараах эх, хүүхдийн хяналт, үр хөндөлт, ЖСАХ-ийн мэдлэг, хэрэглээ болон 15-49 насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гэрлэлт, БЗДХ-ын тархалт, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг мэдээллийг цуглуулах юм. Эх, хүүхдийн эрүүл мэнд, эсэн мэнд амаржих, гэр бүл төлөвлөлттэй холбоотой бодлого, хөтөлбөр боловсруулах, хянах, үнэлэхэд шаардлагатай үзүүлэлтүүд тооцох юм.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, МУИС, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Эсэн мэнд ариун үйлс ТББ, ҮСХ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :