Нийтэлсэн: 2017 он 12 сар 22. 20 цаг 01 минут

Хурлаар энэ онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж ололт, амжилтаа хэлэлцэхээс гадна 2018 оны зорилго, зорилтоо тодорхойллоо.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “93 жилийн түүхтэй манай байгууллага Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын мэдээллийг анхан шатнаас эцсийн шат хүртэл олон хүний хүч, хөдөлмөрөөр боловсруулж гаргадаг. Манай байгууллагыг олон улсын түвшинд ч хүлээн зөвшөөрч, үнэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын статистикийн байгууллагатай энэ зэрэгцэх мэдээлэл гаргадаг ч түүнийг олон нийтэд, бодлого боловсруулагчдад хүргэх тал дээр дутагдалтай байсан тул 2017 онд энэ тал дээр түлхүү анхаарч ажилласан.

Хэдийгээр сайн мэдээлэл гаргасан ч түүнийг хэн нэгэн ашиглахгүй бол хэнд ч хэрэггүй зүгээр л нэг тоо болж хувирна. Тиймээс тоон мэдээллийн чанарт анхаарахаас гадна хэрэглэгчдэд хурдан, шуурхай, энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх, олон нийт, бодлого боловсруулагчдын статистик мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллалаа.

Түүний үр дүн ч өнөөдөр харагдаж байна. Энэ бүхэнд байгууллага, хамт олноороо мэдлэг, боловсролоос гадна сэтгэл нэмж ажилласанд талархал илэрхийлье. Ирэх онд илүү олон ажлын ард гарч, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэ үеэр мөн байгууллагад мэдлэг, боловсрол, ажлын үр дүнгээр бусдыгаа манлайлсан албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :