Нийтэлсэн: 2017 он 12 сар 26. 17 цаг 18 минут

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар таван асуудал хэлэлцэж хоёрыг нь баталлаа. Тодруулбал, Статистикийн мета мэдээллийн асуулга, мета мэдээллийн системийн төсөл, Дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний нийт орлого тооцох аргачлал, Дотоодын нийт бүтээгдэхүүн болон хөрөнгийн нийт хуримтлалыг бүс нутгаар тооцох аргачлалын төслийг баталж гурван асуудлыг буцаалаа.

Статистикийн мета мэдээллийн системийн агуулгыг батлуулснаар Статистикийн мета мэдээллийг нэгдсэн санд цуглуулж, хадгалж, боловсруулан мета мэдээллийг дахин ашиглах, статистикийн мэдээг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар тархаах, статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем байгуулах бэлтгэл ажил болох, чанарын үнэлгээ хийх суурь мэдээлэл бүрдүүлэхэд орших юм. Энэ нь тооллого, судалгаа, албан ёсны статистик болон захиргааны статистикийн  мэдээний арга, аргачлал, агуулга, зохион байгуулалтын тухай мэдээлэл, тооцон гаргаж байгаа тоон үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох хувьсагчууд, тархаах ангилал, код, нэр томьёоны ойлголт тодорхойлолтын талаарх бүх мэдээллийг цуглуулах, хадгалах, хэрэглэгчдэд тархаах систем байх бөгөөд хэрэглэгчдэд зөвхөн тоон мэдээ бус агуулгын талаарх мэдээллийг давхар хүргэх юм.

Мета мэдээллийн систем нэвтрүүлснээр Мета мэдээллийн нэгдсэн сантай болж мэдээлэл цуглуулалт, боловсруулалт, хадгалалт,  тархаалт зэрэг статистикийн үйл ажиллагааг баримтжуулна. Мөн ангилал, тодорхойлолтыг стандартад оруулж баримтжуулахаас гадна статистикийн мэдээ мэдээллийн тархаалт илүү ойлгомжтой, нарийвчилсан хайлт хийх боломжтой, өгөгдлийн тайлбартай нийтэд илүү хүртээмжтэй болох юм. Үүнээс гадна статистикийн үйл ажиллагааны чанарыг үнэлэх, хянах суурь мэдээлэл болж, статистикийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн систем байгуулах ажлын бэлтгэл болох ач холбогдолтой. 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :