Нийтэлсэн: 2018 он 01 сар 02. 11 цаг 33 минут

Үндэсний статистикийн хороо нь албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн чанар, уялдаа, давхардалгүй байх асуудалд ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд энэ хүрээнд БСШУСЯ, ЭМЯ-тай хамтран хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг 2018 зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөө, удирдамжийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил нь гурван байгууллагын хамтын ажиллагааны шинэлэг хэлбэр бөгөөд  “Статистикийн тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхан шатнаас цуглуулж байгаа тооллого, судалгааны анхдагч мэдээллийн чанарт тавих нэгжийн дотоод хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой. Ингэснээр анхан шатны болон тооллого, судалгааны анхдагч мэдээллийн чанарыг улам сайжруулж, арга зүйн нэгдмэл байдлыг хангах, статистикийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх, статистикийн улсын байцаагч нарын ажлын уялдааг хангах, статистикийн төв, орон нутгийн байгууллага болон анхан шатны нэгжийн хамтын ажиллагаа, эргэх холбоог улам сайжруулах  зорилготой юм.

Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд статистикийн анхан шатны мэдээ тайланг цуглуулж, нэгтгэн боловсруулж байгаа ажилтнуудын статистикийн тайлан мэдээ гаргах, үнэн бодит байдлыг хангах мэдлэг, чадвар сайжирч, мэдээ тайлангийн чанарт тавих өөрийн болон дотоодын хяналт бүх шатанд улам сайжирч үр нөлөө нь дээшилнэ,  гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлж,  зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.  Мөн мэдээ тайлан гаргаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, ажлын хариуцлага нэмэгдэх юм.  Ингэснээр албан ёсны статистикийн шинэчлэлт хийхэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :