Нийтэлсэн: 2018 он 01 сар 08. 16 цаг 15 минут

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлын хүрээнд ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Танака Томоакиг хүлээн авч уулзлаа.

Үндэсний хэмжээнд зохион байгуулдаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг явуулахад бэлтгэл ажлыг чанартай зохион байгуулах, гарсан үр дүнд үндэслэн бодлого боловсруулж ажиллахад салбарын байгууллагуудын оролцоог чухалчилдаг. Тиймээс уг судалгааг явуулахдаа ерөнхий удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Удирдах зөвлөл, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах Ажлын хэсгийг яам, агентлаг, ОУ-ын байгууллага, ТББ-ын оролцуулан байгуулдаг.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал болон НҮТС-ны багийнхан ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Танака Томоакиг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр судалгааны бэлтгэл ажлын явц болон удирдах зөвлөл, ажлын хэсгийн үүрэг, оролцооны талаар ярилцаж, цаашид олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :