Нийтэлсэн: 2018 он 01 сар 11. 16 цаг 47 минут

Үндэсний статистикийн хорооноос статистикийн мета мэдээллийг нэгдсэн санд цуглуулах, хадгалах, дахин ашиглах, статистикийн мэдээг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар тархаах, статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем байгуулах бэлтгэл ажил болох, чанарын үнэлгээ хийх суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Мета мэдээллийн агуулгыг боловсруулж вэб системийг хөгжүүллээ. Тодруулбал, тооллого, судалгаа, албан ёсны статистик болон захиргааны статистикийн  мэдээний арга, аргачлал, агуулга, зохион байгуулалтын тухай мэдээлэл, тооцон гаргаж байгаа тоон үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох хувьсагчууд, тархаах ангилал, код, нэр томьёоны ойлголт тодорхойлолт, аргачлал арга зүйн сангийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тархаах систем бөгөөд хэрэглэгчид тоон мэдээнээс гадна агуулгын талаарх мэдээллийг авах боломжтой боллоо. Үүний тулд http://www.1212.mn/  буюу Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн Дэд мэдээллийн сангаар дамжин орох, мөн http://metadata.1212.mn/ линкээр шууд хандах боломжтой юм.

Үндэсний статистикийн хорооны хэмжээнд маягт, үзүүлэлтүүдийн мета мэдээллийг системд шивж оруулах ажлыг зохион байгуулж, бүх мэдээ, тооллого, судалгааны маягт, үзүүлэлтийн мета мэдээллийн системд оруулаад байна. Тухайлбал, Хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг ямар арга, аргачлалаар аль газар хэлтэс хариуцаж зохион байгуулсан, тухайн мэдээллийн маягт хэдийд батлагдсан, агуулга нь юу болох, мэдээлэл цуглуулах давтамж, ашигласан ангилал, код, програм татах холбоос зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж бүрдүүлж байгаа билээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :