Нийтэлсэн: 2018 он 01 сар 11. 17 цаг 00 минут

2018 оны 1-р сарын 10-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.8 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн ястай махын үнэ 0.1 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буурсан бол адууны болон ямааны ястай махны үнэ  өөрчлөлтгүй байна. 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5100 төгрөг, үхрийн /ястай/ мах 6475 төгрөг, үхрийн цул мах 7890 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3435 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.7 хувь, хүрэн манжингийн үнэ 4.2 хувь, луувангийн үнэ 2.9 хувь,  байцааны үнэ 8.5 хувь, сонгины үнэ 3.3 хувиар тус бүр буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 10-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 7.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өссөн бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй.  Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 5.8 хувь, өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад 5.3 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

                                                                       

 ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 1-р сарын 10




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :