Нийтэлсэн: 2018 он 02 сар 01. 12 цаг 17 минут

2018 оны 1-р сарын 31-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.1 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 14.2 хувь, үхрийн ястай махны үнэ 8.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.1 хувь, ямааны ястай махны үнэ 15.5 хувь, адууны ястай махны үнэ 12.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 18.3 хувь, үхрийн ястай махны үнэ 8.4 хувь, үхрийн цул махны үнэ 7.6 хувь, ямааны ястай махны үнэ 15.0 хувь, адууны ястай махны үнэ 8.9 хувиар өссөн байна. 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5870 төгрөг, үхрийн /ястай/ мах 7075 төгрөг, үхрийн цул мах 8465 төгрөг, адууны /ястай/  мах 5500 төгрөг, ямааны /ястай/ мах 4100 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурсан бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй,  өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 6.2 хувь, хүрэн манжингийн үнэ 5.2 хувь, байцааны үнэ 7.6 хувь, сонгины үнэ 3.3 хувиар тус бүр буурсан бол луувангийн үнэ 0.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 0.8 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 22.4 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 6.2 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 1.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй.  Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 31.3 хувь, өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад 10.6 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

          

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 1-р сарын 31




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :