Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 19 цаг 55 минут

1 дүгээр сарын 25-ны Даргын зөвлөлийн хурлаар “Ашигт малтмалын хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны 20... тайлан”-д “Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсвийн шинжтэй зардлын мэдээлэл”-ийг нэмэлтээр тусгах маягтын төслийг хэлэлцлээ.

Тус тайлангийн маягтуудыг Үндэсний Статистикийн хорооны даргын зөвшөөрснөөр, Сангийн сайдын тушаалаар 2007 онд анх баталсныг 2008, 2011, 2012, 2016 онуудад засвар өөрчлөлтийг оруулж, шинэчлэн баталж байсан.

“Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсвийн шинжтэй зардлын мэдээлэл”-ийг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөллөөс гаргасан саналын дагуу нэмэлтээр тусгаж байгаа бөгөөд ингэснээр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын стандартын 28 шалгуур үзүүлэлтийн нэгийг бий болгох боломж бүрдэж байгаа юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :