Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 20 цаг 19 минут

Эрүүл Мэндийн Яам болон яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикч эмч, статистикийн улсын байцаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, анхан шатны бүртгэл хөтлөлт, эрүүл мэндийн статистикийн мэдээллийн маягтын шинэчлэлт, мэдээллийн чанарын хяналтын чиглэлээр орон нутгийн ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, шинэ мэдээлэл солилцох, тус салбарт ажиллаж байгаа статистикийн улсын байцаагчдын ажлын уялдааг хангах, хамтын ажиллагаа, эргэх холбоог улам сайжруулахад чиглэж байгаа юм.

Сургалтад Үндэсний статистикийн хорооны ХШМХ-ийн дарга Б.Саранчимэг “Эрүүл мэндийн статистикийн мэдээлэл, анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл өгч, эрүүл мэндийн статистикийн мэдээллийг тогтмол шинэчлэх, шинэ үзүүлэлтүүдээр баяжуулах, хэрэглэгчдэд тархаах, хэрэглэгдэхүүн болгохын ач холбогдол, мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, Үндэсний статистикийн хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдтай хамтран баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу аймаг, нийслэлд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго, ач холбогдол болон үүнтэй холбогдсон бэлтгэл ажлуудыг хэрхэн хангах талаар ярилаа. Мөн улсын байцаагчийн дүрэм болон бусад асуудлаар оролцогчдын асуултад ХШМХ-ийн мэргэжилтнүүд хариулт өглөө.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :