Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 20 цаг 24 минут

Эдийн засгийн үндэсний дээд сургууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний статистикийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор магистрын түргэвчилсэн хөтөлбөрт хамруулахыг 2016 онд санаачилсан билээ.

Тус хөтөлбөрийн 2-р ээлжид хамрагдсан 26 албан хаагчид магистрын дипломоо гардан авлаа. Эдгээр албан хаагчид нийслэл, дүүрэг, аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд юм.

Эдийн засгийн үндэсний дээд сургууль нь Олон улсын Дээд боловсролын стандартын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан бөгөөд Америкийн ACBSP байгууллагын магадлан итгэмжлэлтэй 10 сургуулийн 1 юм. Өөрөөр хэлбэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөөн сургуулийн нэг.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :