Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 20 цаг 29 минут

Ажлын хэсэг нийт 51 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ЗГХЭГ, ЭМЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭХЯ, СЯ, ЖАЙКА, Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хороо, Үндэсний хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, МУИС, МУБИС, ХСИС, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи, Боловсролын хүрээлэн, Гүүд нейборс ОУ-ын ТББ, Гал голомт ТББ зэрэг байгууллагын төлөөллийг оруулсан нь өмнөх судалгаанаас илүү өргөн хүрээнд оролцоог хамруулж буйгаараа онцлог.

Ажлын хэсгийн хурлаар “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018”-ын асуулгын эхний хувилбарыг хэлэлцлээ. Энэ удаагийн судалгаа Өрхийн асуулга, 15-49 насны эмэгтэй, эрэгтэйн асуулга, 5 хүртэлх насны хүүхдийн, 5-17 насны хүүхдийн асуулга болон өрхийн ундны уснаас дээж авч шинжлэх гэсэн үндсэн зургаан асуулга ашиглах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :