Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 20 цаг 34 минут

“Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г сайжруулах арга замыг тодорхойлох, хүнсний хэрэглээ, хүнсний бус хэрэглээний мэдээлэл цуглуулах арга зүйг сайжруулах, судалгааны цаашдын эрэлт хэрэгцээг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгээр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны ерөнхий танилцуулга, Судалгааны түүвэр, сайжруулах арга зам, Хүнсний хэрэглээ бүлгийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам, Хүнсний бус хэрэглээ бүлгийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам, Судалгааны цаашдын эрэлт хэрэгцээг тодорхойлох талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ЭТҮГЭН, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нар оролцов.

 

 

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :