Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 20 цаг 36 минут

Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн хэрэгцээнд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, харилцан мэдээлэл солилцох, нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг ажиллуулах, хөтлөх талаар хамтран ажиллах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах хүрээнд нийгэм, эдийн засгийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлтийг хангах, мэдээллийн сангийн журмын төслийг хамтарч боловсруулах, 1212.mn Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглан вэбэд суурилсан газарзүйн мэдээллийн систем үүсгэх юм. Мөн хүн ам, өрхийн тооллого, судалгаанд байр зүйн зургууд, хаягийн сан, кадастрын мэдээллийн санг ашиглах боломж бүрдүүлэх, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үүсгэсэн хаягийн сангийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сантай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :