Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 20 цаг 49 минут

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор дээрх гурван байгууллага хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах зорилгоор хүн ам зүйн үндэс үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбох, хүн амын ердийн хөдөлгөөний талаарх тоон мэдээг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох юм. Мөн эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээ авах, “Нэг иргэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж төрийн байгууллагын мэдээллийн сангийн уялдаа, холбоог сайжруулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар болсон. Эдгээр ажлын хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүнг хурлаар хэлэлцлээ. Энэ үеэр өнгөрсөн оны хамтын ажиллагааны үр, дүнг танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах талаар санал бодлоо хуваалцах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :